Ирэх оны төсөвт Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг өнөөдөр УИХ хэлэлцэнэ

С.Гандэлгэр
12 цаг 45 минутын өмнө

УИХ-аар энэ сарын 8-ны өдөр 2025 оны төсвийг эцэслэн баталсан. Харин 11 хоногийн дараа буюу 19-ний өдөр ёсчилж, Ерөнхийлөгчид өргөн барьсан билээ.

Улмаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавьсан юм. Тэгвэл өнөөдөр УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөл хуралдсан бөгөөд Ерөнхийлөгчийн хоригийг маргааш УИХ дахь намын бүлгүүд болон ТБХ, ХЗБХ-оор хэлэлцэж, дараа нь УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөжээ. Тодруулбал,

  • УИХ дахь МАН, АН-ын бүлэг 09.00 цагт
  • Төсвийн байнгын хороо 12.00 цагт
  • Хууль зүйн байнгын хороо 13.00 цагт
  • УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 15.00 цагт тус тус хуралдах юм байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна