ОХУ дайн эхэлснээс хойш анх удаа Украинд тив хоорондын пуужингаар цохилт өгчээ

С.Гандэлгэр
13 цаг 14 минутын өмнө

ОХУ дайн эхэлснээс хойш анх удаа Украинд тив хоорондын пуужингаар цохилт өгчээ. 

Өнөө өглөө орон нутгийн цагаар 05.00-07.00 цагийн хооронд (Монголын цагаар 10.00-12.00) Тамбов мужаас Украины Днепр муж руу Х-101 далавчит пуужин долоог, Х-47М2 «Кинжал» пуужин нэгийг, Астрахань мужаас тив алгасагч пуужин нэгийг харвасан байна. Украины БХЯ энэ талаар мэдээлсэн бөгөөд түүндээ "Пуужингуудын нэг нь ОХУ-ын шинэ пуужин байсан. Хурд, хүч гээд бүх талаараа яах аргагүй тив хоорондын пуужин байсан" гэж онцолжээ. Тив алгасагч пуужинг Украины ПЭХС устгаж чадаагүй аж. ОХУ, АНУ аль, аль нь талаар тайлбар хийгээгүй байна.

Эх сурвалж: ВВС



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.168.34.209
    3 цагийн өмнө

    Замдаа уначихсан.

    Хариулах