Цэргийн төв эмнэлэг: ДОХ-ын халдвар бусад өвчтөнд халдах эрсдэл үүсээгүй

Т.Отгонсувд
Өчигдөр 14 цаг 48 минут

Цэргийн төв эмнэлэгт ДОХ-ын халдвартай иргэн эмчилгээ хийлгээд нас барсан талаар бид өмнө нь мэдээлсэн.  Тухайн өвчтөнд хэрэглэсэн бөөрний диализ аппаратыг бусад өвчтөнд хэрэглэж, халдвар тархсан байж болзошгүй гэх асуудал үүсэн. 

Тэгвэл уг асуудлаар Цэргийн төв эмнэлгийн эмнэлзүй эрхэлсэн орлогч дарга, хурандаа Р.Баянмөнх мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Тухайн үйлчлүүлэгч манай эмнэлэгт нойр булчирхайн цочмог үрэвсэл, бөөрний дутагдал, амьсгалын дутагдал, олон эрхтний дутагдал гэсэн оноштойгоор эмчилгээнд орсон. 

Энэ иргэн ХӨСҮТ-ийн ДОХ, Бэлгийн замаар халдах өвчний тандалт судалгааны албаны хяналтанд байдаг өвчтөн байгаа. 

Эмчилгээ хийхдээ нэг удаагийн нэг ширхэг дусал орох боломжгүй битүү системтэй иж бүрдлийг хэрэглэсэн учраас бусад хүнд аппаратаар дамжуулан халдвар тарах эрсдэл байхгүй" гэх тайлбарыг өглөө. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 122.201.31.101
    2024/11/25

    Үнэн үү? гэж Эрдэнэ хохирогч царайлан асуулаа хөөрхий Долгор үнээн Итгэлт жирэн год байсаан гэж хэлэхэд Эрдэнэ бузар эм гээд алгадаваа хөөрхий...

    Хариулах