Улс тунхагласны баяр, Үндсэн хуулиа баталсны 100 жилийн ойгоор УИХ-ын гишүүд Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөсөн.
Энэ үеэр УИХ-ын М.Нарантуяа-Нарагийн өмссөн хувцсыг иргэд олон нийт шүүмжилж, парламентын хувцаслалтын хэмжүүр байх ёстой гэх хэлэлцүүлэг цахим орчинд өрнөсөн юм.
Тэгвэл уг асуудлаар УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара өөрийн цахим хуудастаа тайлбар хийжээ.
Тэрбээр "Хүн өөрт байгаагаа л өмсөөд явдаг бөгөөд ер нь юугаа өмсөх нь хүний дур юм. Өмнөх Парламентад эмэгтэй гишүүд өмссөн зүүснээрээ магтагдаж хийсэн бүтээснийхээ багаар дуудуулдаг байсан бол энэ парламентын эмэгтэй гишүүд тансаг үнэтэй хувцас хэрэглэлгүй эгэл байдлаараа эсвэл энгийн боловч тод байдлаараа шүүмжлүүлэх юм шиг байна.
Миний хувьд би урлагийн хүн байхаа больсон ч сонголт маань урлагтай үргэлж холбоотой байж ирсэн бөгөөд цаашид ч тийм байх болно. Энэ бол дотор минь оршдог зүйл юм.
Би хүмүүст элдвээрээ хэлэгдэхгүй гээд хага ташим хүйтэнд нимгэн нөмгөн явж өвдөж хавдаж ажлаас чөлөө хүссэний оронд байгаагаа өмсөөд дулаан явахыг илүүд үзнэ.
Өчигдөр өглөө Жанжин Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслолоор хамгийн дулаан бөгөөд таарч байгаа нь энэ ягаан маань байв. Харин өнөөх жиргээний хүний алхам бүрийг мөшгөж алдаа бүрийг отож байдаг хэрүүлээр өлсөгчид ам уралдаж гэнэ.
Бид өмссөн зүүсэн гоё ганган, уран яруугаараа биш хийж бүтээснээрээ хэлэгдэж, яригдахыг илүүд үздэг эмэгтэйчүүд шинэ Парламентын онцлог байгаа шүү.
Ер нь тэгээд гишүүд гэхээрээ тасарчихсан ганган амьтад байх ёстой гэж хаана ч заагаагүй байгаа. Дэлхий ертөнц бүхэлдээ өөрчлөгдөж чиг хандлага хүртэл чөлөөлөгдөж задгайрч байхад өмсгөл зүүсгэлд л ач холбогдол өгдөг Монголчууд минь бас тэлээсэй билээ" гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.183.66
Ганган бай гээгүй .мэдрэмжтэй бай л гэсэн.үнэн балай хэрүүлч ёс суртахуунгүй авгай шүү.хөөрхий хүү яаж насыг барна даа
Хариулах