2021 онд цацагдсан даруйдаа Netflix-ийн түүхэн дэх хамгийн их үзэлттэй бүтээл болж чадсан “Squid Game” цувралын хоёрдугаар бүлгийн трейллер цацагдаж, цахим орчинд шуугиан тариад байгаа билээ.
Амьд үлдэхийн төлөө тэмцэх уг цувралын эхний улиралд ялалт байгуулсан Ли Жүн Жэ дахин Сон Ги Хуны дүрийг дахин бүтээж байна.
456 дугаар тоглогчийн дүрийг бүтээж буй Ли Жүн Жэ "Би энэ тоглоомыг дуусгахаар эргэн ирсэн. Цувралын хоёрдугаар бүлэг маш сонирхолтой байх болно" хэмээн мэдэгджээ.
Цувралын хоёрдугаар анги өмнө жилийн сүүлээр эхлэн хийгдсэн бөгөөд арванхоёрдугаар сарын 26-нд албан ёсоор Netflix-ээр үзэгчдэдээ хүрэх юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна