Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас Сүхбаатарын талбайн ойр орчмын явган хүний замын тохижилтод 1.166 тэрбум төгрөг зарцуулахаар болсон байна.
Ингэхдээ энэ онд тэрбум 58 саяар санхүүжиж, ирэх онд үлдсэн санхүүжилтээ авахаар байгаа юм. Сүхбаатарын талбайн ойр орчмын 1.4 км нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг шинэчлэх юм байна. Ерөнхийдөө хотын чанартай гудамжны явган хүний зам, талбайг халтиргаа гулгаа үүсэхгүй өнгө үзэмжтэй байгалийн боржин чулуун хавтангаар хийх зорилготой аж.
Нийт зургаан байршилд явган хүний зам шинэчлэх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд тус бүр тендер зарласан байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна