Монгол шүүгч анх удаа Холимог тулааны ДАШТ-ийг шүүжээ

Zuv.mn
4 цаг 29 минутын өмнө

ОХУ-ын Ханты Мансийск хотноо болсон холимог тулааны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын шүүгч Ц.Мөнхсайхан ажиллажээ. Тэрбээр монголын холимог тулааны шүүгчдээс ДАШТ шүүсэн анхдагч нь болсон байна. Тэрбээр ажлаа сайн хийж, олон улсад танигдах зорилго тавиад буй аж. 

Дэлхийн 40 гаруй орон оролцсон тус ДАШТ-д манай улсаас зургаан тамирчин /Эрэгтэйчүүдийн 56.7 кг-д Р.Эрхэмбаяр, 65.8 кг-д А.Адьяа, 70.3 кг-д Г.Цэндсүрэн, 77.1 кг-д Н.Цацрал, 120.2 кг-д Б. Мөнх-Эрдэнэ, эмэгтэйчүүдийн 47.6 кг-д Н.Энхжин/ эх орноо төлөөлөн өрсөлдсөн юм. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна