Их Британи улсын Шеффильд хотод болж буй боксын “Дэлхийн цом”-ын тэмцээний хагас шигшээ тоглолтууд өнгөрсөн шөнө болж, эмэгтэйчүүдийн 54 кг-ын жинд өрсөлдөж буй ОУХМ Оюунцэцэгийн Есүгэн, эрэгтэйчүүдийн 51 кг-ын жинд өрсөлдөж буй Алдархишигийн Баттулга нар яалалт байгуулан, аваргын төлөө шалгарч үлдлээ.
О.Есүгэн БНСУ-ын Им Аэжиг 5:0, А.Баттулга Панамын Пачай Льюис Пэнийг мөн 5:0-ээр хожив.
Ингэснээр О.Есүгэн Бразилийн Татиана де Жесүстэй, А.Баттулга Английн Эллис Троубрижтэй аваргын төлөө тоглохоор болов.
Харин 63.5 кг-ын жинд ОУХМ Т.Энхтөр Бразилийн Брено де Карвальод хожигдсон. Бразил тамирчин зугтсаар ялалт байгуулсан юм.
“Шеффильд 2024” Дэлхийн цомын тэмцээнд оролцож буй Монголын шигшээ баг
Дасгалжуулагчийн баг: Д.Отгондалай, О.Батхүү
Тамирчид:
Эрэгтэй:
51 кг-ын жинд - А.Баттулга
57 кг-ын жинд - Х.Билгүүнсайхан, Д.Ганболд
63.5 кг-ын жинд - Т.Энхтөр
71 кг-ын жинд - Б.Мишээлт
Эмэгтэй:
50 кг-ын жинд - Л.Алтанцэцэг
54 кг-ын жинд - О.Есүгэн
57 кг-ын жинд - Э.Мичидмаа
60 кг-ын жинд - М.Намуун
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.190.130
Боксын холбоо маш муу ажилладаг шүү. Тамирчидаа одон медальд тодорхойлооч Цаана чинь улсын 5 удаагийн мистер нөхөр хоккейчин нөххдүүд гавъяат цол авчихаад байхад олимпийн төрөл боксын улсын олон удаагийн аварга олон улсын тэмцээний алт мөнгөн медальтнууд тэр ч бүү хэл олимпийн тоглолтын шахуу Сайн санааны тоглолтын хүрэл медальт тамирчин нь хөдөлмөрийн хүндэт медаль ч үгүй бараг л Олимпийн хорооны Алтан од ч аваагүй байна шүү
Хариулах