Япон улс батлан хамгаалах салбарт нь тусламж үзүүлэх улсуудын тоонд Монголыг багтаалаа

Zuv.mn
2024/12/01

Япон улс батлан хамгаалах салбарынх нь хүчин чадлыг сайжруулах зорилгоор техник, тоног төхөөрөмжийн тусламж үзүүлэх улсынхаа тоонд Монголыг багтаажээ. Манайхаас гадна Филиппин, Индонези, Жибути улсууд багтсан бөгөөд 2025 оны гуравдугаар сар хүртэлх санхүүжилтэд таван тэрбум иен буюу 33 сая ам.доллар төсөвлөжээ.

БНХАУ Номхон далайн бүсэд цэрэг зэвсгийн хүчээ нэмэгдүүлсэнтэй холбоотойгоор Токио дээрх хөтөлбөрийг батлан хамгаалах салбарт “үнэт зүйл ижил” улсуудад зориулан тусгайлан хэрэгжүүлж байгаа бөгөөд тусламж хүртэх дөрвөн улс бүгд БНХАУ-аас болгоомжилдог улсууд байна. Тухайлбал, Филиппин, Индонези нь БНХАУ-тай газар нутгийн маргаантай бол Жибути улсад БНХАУ-ын Тэнгисийн цэргийн флот байрладаг. Харин Монгол Улс БНХАУ-тай хамгийн урт шугамаар хиллэдэг юм.

Тусламжийн хүрээнд Филиппинд радар өгөх бол манай улсад агаарын орон зайг хянах төхөөрөмж өгөхөөр ярьж байгаа аж. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна