Өнөөдөр /XII.03/ эх оронд өрнөх чухал үйл явдлын хураангуйг хүргэж байна.
09:00 цагт: “Блью Скай” зочид буудалд: "Монгол Улсын Үндэсний өгөгдлийн засаглалын тогтолцоо, Дижитал засаглал" олон улсын хурал болно. Утас: 9499-9598.
10:00 цагт: УИХ-ын ажлын хэсэг, байнгын хороодын болон чуулганы нэгдсэн хуралдаан болно.
10:00 цагт: ХЭҮК-ын байранд: “Эмнести Интернэшл”, Тогтвортой хөгжлийн төлөө сэтгүүлчдийн клуб хамтарч "Хүний эрх ба төсөв, тэгш байдал" уралдааныг зарлаж байна.
10:30 цагт: Хуримын ордонд: хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хурим болно.
11:40-13:40 цагт: “Блью Мон” төвийн Norphei Art галерейд: Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн олон улсын өдрийг тохиолдуулан “Хөгжлийн бэрхшээлтэй залуучууд манлайлалд” фото зургийн үзэсгэлэнгийн нээлт болно. Утас: 9909-5302, 8900-8516.
11.00 цагт: “Монгол Ньюс” мэдээллийн төвд: Говийн их дархан цаазат газрыг хамгаалах, Нарансэвстэйн боомтыг нээхийг эсэргүүцэж Говь-Алтай, Баянхонгор аймгийн зарим сумын нутгийн зөвлөл, “Хавтгай, Мазаалай их говийг хамгаалах” ТББ, иргэдийн төлөөлөл хэвлэлийн бага хурал хийнэ.
11:30 цагт: “ЗМ”-ний мэдээллийн төвд: Сэтгүүл зүйн хараат бус байдалд халдах, ажил үүргээ гүйцэтгэсэн сэтгүүлчдийг гүтгэх, нэр төр, алдар хүндийг гутаах үйлдлийг удаа дараа гаргаж буй нэр бүхий эрх мэдэлтнийг хуулийн байгууллагаар шалгуулах талаар мэдээлнэ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна