Бага насны хүүхдээ орхиж, сураггүй болсон У гэх эмэгтэйг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байна.
Одоогоос зургаан сарын өмнө аав, ээжийнхээ аз жаргал, гэрэл гэгээ нь болохоор энэ хорвоод эрүүл саруул хүү Монгол Улсын иргэн болж, мэндэлж байлаа. Гэвч тэр бяцхан зүрхний төсөөлж ч байгаагүй хатуу хувь тавилан түүнийг угтаж, дөнгөж дөрөвхөн сартай хорвоотой танилцаж эхлэхдээ л түрээсийн байранд төрсөн ээждээ хаягдаж, элэг эмтлэм гашуун амьдралыг үзэж байна.
Үүнээс хойш бүтэн хоёр сар өнгөрсөн ч хүүхдийн ээж эргэж ирсэнгүй. Хүү сайхан сэтгэлт хүмүүсийн ачаар эрүүл саруул бойжиж буй ч хөхнөөсөө салаагүй нялх хүү эхийгээ санаж, бэтгэрч байна.
Та бүхэн санаж байгаа бол дөнгөж төрсөн нярайгаа асрагч авч, хуурч үлдээгээд сураггүй болсон талаарх мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдэж, олон нийтийг сэрдхийлгэж байсан юм.
Тодруулбал, Т хүүгийн ээж У гэх эмэгтэй өнгөрсөн тавдугаар сарын 24-нд Гурван гал эмнэлэгт амаржсан ч тухайн эмнэлэгт төлбөрөө төлөлгүй зугтаж, түрээсийн байранд амьдарч байхдаа асрагч авна хэмээн зар тавьж, зарын дагуу ирсэн эмэгтэйд хүүхдээ үлдээгээд мөнгө олж ирнэ гэж хэлээд сураггүй болжээ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар У гэх эмэгтэй нь өмнө нь залилангийн хэрэгт холбогдож байсан, архины хамааралгүй гэх мэдээлэл байгаа юм. Цагдаагийн байгууллагад уг мэдээлэл бүртгэгдсэнээс хойш тухайн эмэгтэйг Баянгол дүүргийн хэмжээнд эрэн сурвалжилж байсан бол эрэл мухардалд орж, одоогийн байдлаар Монгол Улсын хэмжээнд эрэн сурвалжилж байна.
Хүүг асрамжийн газарт өгөхөөр хөөцөлдсөн ч манай улсад хүүхдийн асрамжийн газар хомсдолтой байгаа тул ор олдохгүй байгаа. Мөн сайхан сэтгэлт иргэд өргөж авъя гээд ирж байгаа ч ээжийг нь асран хамгаалах эрхээс нь түдгэлзүүлээгүй учир өргүүлэх боломжгүй. Одоогийн байдлаар ээжийг нь олох л хамгийн чухал асуудал болоод байгаа талаар Баянгол дүүргийн Хүүхэд хамгааллын хэлтсийн дарга Б.Даваажаргал учирлан ярьж байлаа.
Тэрбээр "Хоёр сарын өмнө цагдаагийн байгууллагаас манай байгууллагад дөрвөн сартай нярайг хүлээлгэж өгсөн. Анх ирэхдээ жингийн дутагдалтай, их уйлагнадаг байсан ч асрагчид цагаар сүүг нь өгч одоо эрүүл саруул байгаа. Гэхдээ л хүүхэд аав, ээжтэйгээ л байхдаа хамгийн жаргалтай байдаг тул аль болох ээжийг нь эрж, олмоор байна.
Хууль дүрэмтэй улс тул асран хамгаалагчтай нь уулзаж, нөхцөл байдлыг тогтоож, эх байх эрхийг нь хасах эсэхийг шийднэ. Үүний дараа хүүхдийг хаана үлдээх талаар хэлэлцэж эхэлнэ.
Залуучууд маань гэр бүлийн төлөвлөлтийн талаар ойлголттой болж, хариуцлага гэдэг зүйлийг ухамсарламаар байна" гэв.
Хөхөө шувуу л үрээ бусдын үүрэнд орхидог шиг тээж, төрүүлсэн үрээ танихгүй хүнд хаяад явсан ээж бусдад сургамж болно гэж найдаж байна.
Сүүлийн үед зарим залуус гэр бүл төлөвлөлтгүйн улмаас бие биенээ таньж мэдэлгүй үр хүүхэдтэй болж, эцэстээ хариуцлагаас зугтаж, хүүхдийн эрхийг ноцтойгоор зөрчдөг асуудал нийгэмд түгээмэл болсон нь харамсалтай.
Энэ жилийн хугацаанд зөвхөн Баянгол дүүрэгт л гэхэд үр хүүхдээ хаяж явсан тохиолдол гурав бүртгэгдсэн байна.
Бид үр хүүхдүүдээ багаас нь гэр бүл төлөвлөлтийн талаар ойлголт өгч, эцэг эхийн хариуцлага гэдэг зүйлийг хуулийн дагуу чанга болгох цаг нь болсон гэдгийг энэхүү сэтгэл эмзэглүүлэм кейс харуулж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.160.85
Arai yumaa heleh vgch alga aawiig bas oloh estoi
Хариулах66.181.178.178
Huwia hicheesen hugiin amitan be. Ah duu gej bhgui yumuu ter humuustein holbogdoj nuhriin bas olj hamtdan hariutslaga uuruuleh heregtei. Huuhde orhih baisin bol gantsaara l yawna biz uhsenee hiij huuhed zowoogood bga durak we.
Хариулах202.9.46.160
Одоогийн хүүхдүүд залуучууд их зовлон үзэж, хорвоогийн хатууг биеэрээ туулж байна.
Хариулах202.126.91.203
Etsgiig n bas davhar haidag baimaar baina
Хариулах139.5.217.53
Хүүхдийг сайн эцэг эх болох хүнд өргүүлсэн нь дээр хаяад явсан юм чинь дахиад л хаяна шүү дээ. Хариуцлага тооцоод яахын сайн эх болохгүй энэ хүүхдийн ирээдүйг бодоод эртхэн өргүүлсэн нь дээр 1 айлд аз жаргал бэлэглэсэн дээр шүү
Хариулах202.126.88.167
Хүүхдийн эцгийг олж хариуцлага хүлээлгэ!!
Хариулах66.181.189.219
Залилан хийдэг хүүхэн гэсэн ш дээ одоо Монголоос гараад явчихсан бгаа
Хариулах66.181.185.56
Uneen
202.9.46.39
Өргөж авая гэсэн сайн айлд өгөөчээ . Манай хууль дүрэм амьдралаас тасарсан байх юмаа.
Хариулах103.168.34.182
Өргөж автя гэсэн гэр бүлд нь өгчөөчээ. Асрамжийн газарт нь ор байхгүй л гэсэн бна шдээ. Заавал тэр орхиод явсан шулмасыг олж хүүхэд өгөх шаардлагагүй шүү дээ. Ирсэн ч нэг хаясан хүн бүр хлчих ч юм билүү. Ийм бага байхад нь авья гэсэн сайн айл байвал заавал хуулийн процесс хүлээгээд байлгүй үрчлүүлэх л хэрэгтэй шдээ.
Хариулах119.40.98.114
Eej baih erhiig tudgelzuueegui bolohoor bolohgui bn gehiin ugaasaa eej baoh erhgui hun bn shdee urguj avay gdsen hund ni urguulchmeer yum daa