Хөсвгөл нуур руу цөмөрсөн автомашиныг 6 цаг ажиллаж гаргажээ

С.Гандэлгэр
21 цаг 36 минутын өмнө

Хөвсгөл аймгийн Рашаант сумын 3 дугаар багийн “Дөрөө” нуур гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 154 км, сумын төвөөс баруун зүгт 60 км/ 12.01-ний өдрийн 21:00 цагийн орчим “Дөрөө” нуурын мөс цөмөрч С-ийн “Hyundai Mighty” загварын 2.5 тонн даацтай ачааны автомашины тэвш хэсэг орсон тухай дуудлагыг 12.02-ны өдрийн 17:30 цагт хүлээн авсан. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Аврах салбарын алба хаагчдыг очиход, “Mighty-2” загварын ачааны автомашины хойд /ачаа/ хэсэг нуурын мөс рүү цөмөрч далд орсон байдалтай байсныг 6 цаг 15 минут ажиллан, автомашиныг татан гаргаж, иргэн С-д хүлээлгэн өгсөн хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.179.26
    18 цагийн өмнө

    Энэ өвөл томоохон гол,мөрний ус бүрэнхөлдөхгүй байх ,хэмжээн дулаан байна. Мөсөн дээгүүр бүү яв!!!

    Хариулах
  • 202.9.46.244
    18 цагийн өмнө

    Бусдад болон байгальд гай болсон хөлдүүнүүд шороон замаараа яваач.

    Хариулах