ХААН Банкны цахим туслах Digi-гээс хэрэгтэй бүх хариултаа аваарай

Х.Есү
22 цаг 48 минутын өмнө

XXI зууны “түлхүүр технологи” хэмээн нэрлэгддэг хиймэл оюун ухаан нийгмийн амьдралын бүхий л салбарт асар хурдацтайгаар маш олон өөрчлөлт авчирч байна. Хормын дотор төсөөлшгүй өндөр гүйцэтгэл үзүүлэх энэхүү технологийг дэлхий даяар бизнесүүд олон төрлөөр ашиглаж, хэдийнэ үйлчилгээндээ нэвтрүүлж эхэлсэн. 

Бүтээгдэхүүн үйлчилгээгээрээ тэргүүлэгч ХААН Банк ч харилцагчдадаа түргэн шуурхай үйлчлэх зорилгоор Монголд анх удаа Generative AI технологид суурилсан чатботыг өнгөрсөн 4-р сард үйлчилгээнд нэвтрүүлсэн билээ. 

Ингэснээр та заавал салбар нэгжид очих, эсвэл лавлах утас руу холбогдох шаардлагагүй, ХААН Банкны фэйсбүүк хуудасны мессэнжер хэсэгт хандах болон www.khanbank.com вэбсайтад зочилж цахим туслах Digi-ээс өөрт хэрэгтэй банкны бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой мэдээ мэдээллийг цаг алдалгүй цогцоор нь авах боломжтой болсон юм.  

Цахим туслах Digi-г хиймэл оюун ухааны Generative AI технологид суурилан ХААН Банкны хамт олон өөрсдөө хөгжүүлсэн бөгөөд англи болон монгол хэлээр таны асуултыг ойлгож, өөрөө боловсруулан хариулт өгөх болно. Өөрөөр хэлбэл, тантай харилцаж буй “чат”-ны ард ямар ч хүн байхгүй учраас та асуултаа салангид биш, нэг дор, оновчтой, тодорхой бичсэнээр таны юу хүсээд буйг бүрэн утгаар нь ойлгох боломжийг Digi-д олгоно.  

Цаашдаа ХААН Банк цахим туслах Digi-гээ улам бүр хөгжүүлж, харилцагчдын санхүүгийн итгэлт зөвлөгч болгох алсын хараатай ажиллаж байна. 

                                                                Хамтын өсөлт төгөлдөр - ХААН Банк



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна