Өмнөговь аймагт сургуулийн барилгын тааз нурж, 9 настай хүү бэртжээ

Т.Отгонсувд
17 цаг 55 минутын өмнө

Ерөнхий боловсролын сургуулийн тааз нурж бага ангийн хүү бэртжээ. 

Тодруулбал, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын ерөнхий боловсролын 1-р сургуулийн барилгын тааз нурж, 9 настай хүү бэртжээ. Гэмтлийн улмаас хүү толгойдоо оёдол тавиулсан байна.

Уг сургууль нь 1969 онд ашиглатад орж байсан бөгөөд барилгын чанар эрс муудсан байжээ. Уг ослын дараа улсын байцаагчид ажиллаж, сургуулийн барилгыг цаашид ашиглах боломжгүй гэсэн дүгнэлтийг гаргасан байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна