“Даян дэлхийн байгаль орчны үр өгөөжтэй бодлогын уялдаа холбоо” төслийн Удирдах хороо байгуулагдав

Х.Есү
16 цаг 56 минутын өмнө

УИХ дахь Байгаль хамгаалах бүлэг болон “Даян дэлхийн байгаль орчны үр өгөөжтэй бодлогын уялдаа холбоо” төслийн баг хамтран байгаль орчны салбарын хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиудад дүн шинжилгээ хийсэн бөгөөд тус бүлэг хуралдаж,  уг төслийн Удирдах хороогоо байгуулсан байна. 

Удирдах хорооны бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн С.Лүндэг, Б.Мөнх-Соёл, Б.Бат-Эрдэнэ, Н.Батсүмбэрэл, Д.Цогтбаатар болон Бүлгийн зөвлөх Ц.Цэрэнпунцаг нар оржээ. Мөн хуралдаанаар Монгол Улсын байгаль орчны салбарыг зохицуулах хуулиудын уялдаа холбоог сайжруулахын тулд давхардал, хийдлийг арилгах, байгаль орчны нөхөн сэргээлтийг санхүүжилтыг оновчтой зарцуулах чиглэлээр санал бодлоо солилцож, цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө ярилцсан байна. 

УИХ дахь Байгаль хамгаалах бүлэг болон “Даян дэлхийн байгаль орчны үр өгөөжтэй бодлогын уялдаа холбоо” төслийн баг хамтран байгаль орчны салбарын хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиудад дүн шинжилгээ хийсэн ба цаашид байгаль орчны бодлогын уялдаа холбоог сайжруухад дэмжлэг болохуйц судлаачид болон хуульчидтай хамтран ажиллах ажлуудыг баталлаа.  

Монгол Улс  байгаль орчны салбарыг зохицуулах 36 хуулиудад  нийт 96 давхцал, 335 хийдэл, 164 зөрчил байна гэсэн судалгаа гаргасан байна. Энэхүү судалгааг баримтлан, хуулиудыг боловсронгуй болгохын тулд  Удирдах хороо эхний ээлжинд ажиллахаар тогтлоо. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна