Хөвсгөлд дахин газар хөдөллөө

Zuv.mn
2024/12/05

Хөвсгөл аймагт өнөө өглөө 06.16:56 цагт газар 5.2 магнитудын хүчтэй хөдөлжээ. Газар хөдлөлийн төв нь аймгийн Ханх сумын төвөөс зүүн зүгт 10 километрийн зайд Турт багийн “Той шивдэг” гэдэг газар байсан гэж ШУА-ийн Одон орон геофизикийн хүрээлэнгээс мэдээллээ. 

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Иргэдийн хурлын дарга, Ханх сум дахь аврах бүлгийн дарга, малчин нараас тодруулахад, газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд хүчтэй мэдрэгдсэн. 07.16 цагийн байдлаар учирсан хохиролгүй тухай мэдээлсэн байна.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.88.210
    2024/12/05

    Юмжир хатнаа уурлуулаад бхаар тэгнэ ш дээ кк

    Хариулах