Улаанбаатарын утаа жил болгон яригддаг сэдэв. Гэтэл авсан дорвитой арга хэмжээ өнөөдрийг хүртэл байхгүй.
Иргэд утаанаас болж амьсгалын замын өвчин тусч, өвчлөл, нас баралт эрс нэмэгдэж, улсын нийт бүтээмжид их хэмжээний хохирол учруулсаар байна. Өчигдөр буюу 12 дугаар сарын 5-ны өдөр иргэд төв талбайд "Амьсгалмаар байна" утааны эсрэг тайван жагсаалыг зохион байгуулсан.
Мөн энэ жагсаал өдөр болгон үргэлжилнэ гэдгийг сануулсаар байгаа юм. Иргэд утааны сонсгол хийх асуудлаар олон нийтийн сонсгол зохион байгуулахыг дэмжин гарын үсэг цуглуулж буй. Өнөөдрийн байдлаар 32 мянга гаруй иргэн дэмжиж гарын үсгээ зуржээ.
Хэрвээ та гарын үсэг зурахыг хүсвэл энд дараарай.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна