Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
10-нд баруун аймгуудын нутгаар, 11-нд баруун, төв, говийн аймгуудын нутгаар цас орж, ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарахыг анхааруулж байна.
2024 оны 12 дугаар сарын 10-ны 08.00 цагаас 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын ихэнх нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс, зүүн хагаст баруун хойноос секундэд 5-10 метр, зүүн аймгуудын нутгаар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эхээр -21…-26 градус, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Ерөө, Туул, Хэрлэн, Тэрэлж голын хөндийгөөр -15…-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар -3...-8 градус, бусад нутгаар -9...-14 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. -11…-13 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. -12…-14 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. -11…-13 градус хүйтэн байна.
05.00 цагт Улаанбаатарт: -18 градус хүйтэн, харьцангуй чийг 82 хувь, агаарын даралт 880 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна