1-3 насны хоёр хүүхэд гэртээ цоожлогдсоныг алба хаагчид аварчээ

Т.Отгонсувд
2024/12/11

Өмнөговь аймагт 1-3 насны хоёр хүүхэд гэртээ цоожлогджээ. 

Тодруулбал, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багт бага насны 2 хүүхэд гэртээ цоожлогдсон тухай дуудлагыг 12 дугаар сарын 10-ны өдрийн 18:52 цагт ОБЕГ хүлээн авчээ. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдыг очиход Х /3 настай, эрэгтэй/, Э /1 настай, эрэгтэй/ нар гэртээ цоожлогдсон байсныг 5 минут ажиллаж хаалгыг онгойлгосон байна. 

Иймд иргэд та бүхэн бага насны хүүхдийн харгалзах хүнгүй гэрт нь үлдээхгүй байж болзошгүй эрсдлээс сэргийлнэ үү.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна