Допинг хэрэглэсэн гэдэг шалтгаанаар барилдах эрхээ хасуусан Улсын арслан Э.Оюунболдын барилдах эрх ирэх тавдугаар сард сэргэх байсан билээ. Тэгвэл энэ нь эргэлзээтэй болсон талаар хэвлэлд мэдээлжээ. Түүнд төрийн алба хаагчийг албан үүргээ гүйцэтгэж, зүй ёсны шаардлага тавихад зүй бусаар авирласан гэдэг үндэслэлээр нэмж хариуцлага тооцох магадлал өндөр байгаа аж.
Тодруулбал, Допингийн эсрэг үндэсний агентлаг МОНАДА-гийн ажилтнууд "Хан Хэнтийн аварга" дэвжээнд очиж бөхчүүдийг шинжилгээнд хамруулж байх үедээ тухайн бөхчүүдтэй хамт бэлтгэлд хийж байсан улсын арслан Э.Оюунболдод зодог шуудагтай бэлтгэл хийх нь Олон улсын допингийн эсрэг агентлагийн дүрмийг зөрчиж байгаа талаар сануулсан аж.
Энэ үеэр улсын арслан Э.Оюунболд зүй бус үйлдэл гаргасан гэнэ. Түүний энэ үйлдэлд ямар хариуцлага ногдуулах нь тодорхойгүй ч эрх хассан шийтгэлийг сунгаж болзошгүй гэнэ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
71.205.4.58
Ugaasaa barildah erhiig hasah gedeg zui bus shiidver shuu dee MUBHolboonoos zohion baiguuldag barildaand oroltsoh erhiig hasah gej tomyoloh yostoidugui unah, tsanaar gulgah, puzzled emseh erhiig hassantai agaar neg sonsogdoj baina. Hunii erhiig baiguullaga yuu gej uzeh bol. Harj l baihad daa
Хариулах202.126.89.108
хуцмой
Хариулах202.126.90.183
ичиж үхмээр юм ганц хүн дээр яасан их өс хонзон явна вэ
Хариулах