Дорнод аймгийн Хэрлэн сумаас Гурванзагал сумын чиглэлд суудлын автомашин алга болсон гэх дуудлага өчигдөр онцгой байдлын албанд бүртгэгджээ. Автомашинд бага насны хоёр хүүхэд зорчиж явсан байна. Дуудлагын дагуу онцгой байдлын албан хаагчид эрлийн ажиллагааг зохион байгуулж алга болсон гэх автомашиныг олж, зорчиж явсан иргэдийг эсэн мэнд оллоо.
“Prius-41” суудлын автомашин өдрийн 13:00 цагаас хойш сураггүй болсон бөгөөд эрлийн багийнхан олоход жолооч 27 настай эрэгтэй болон хамт зорчиж явсан 25 настай эмэгтэй, гурван настай охин, хүү хоёр байсан тул тусламж үзүүлжээ. Алга болсон гэх иргэд Гурванзагал сумын төвөөс баруун урд зүгт 30 км, Рашаант багийн “Овоо” гэдэг дугуй нь хагарсан байжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна