Хаврын морин уралдааныг зохион байгуулах нь зөв эсэх асуудлаар дээр доргүй талцаж байгаа билээ. Тэгвэл энэ тал дээр уяачдын байр суурь ч нэгдмэл бус, тэдэн дотор хүүхдийн эрхийг хамгаалдаг, өв соёлоо уламжлалаар нь авч үлдэх хүсэлтэй хүн байдаг аж.
Монгол Улсын тод манлай уяач Ц.Дуламсүрэн өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж, Хаврын морин уралдаан зохион байгуулах, хүүхдээр унаалахыг эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ.
Тэрээр "300-400 морь уралдахад 3-4 нь л уяач өөрийн хүүхдээр морио унуулдаг. Бусад нь хэний хүүхдээр морио унуулж байгаа нь тодорхой. Бид хаврын морин уралдааныг зохион байгуулснаар өв соёлоо хадгалах биш харин ч устгана" хэмээн байр сууриа хатуухан илэрхийлсэн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.212.116.76
Мундаг. Монголчууд шударга үнэний төлөө нэгдэж эхэлж бгаа нь талархалтай.
Хариулах202.126.91.215
Дуламсүрэн уяачыг харин хүн чанар нь зулгаажээ. Ок.
Хариулах