Эхнэртээ "гар хүрсэн" З.Шинэчагтгыг 2.7 сая төгрөгөөр торголоо

Zuv.mn
2025/01/31

Холимог тулааны тамирчин З.Шинэчагтггад холбогдох,  бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэргийг өчигдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хэлэлцэж, 2.7 сая төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ. 

Тэрбээр өнгөрсөн оны аравдугаар сарын 27-нд эхнэр М.Номин-Эрдэнэийн биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан аж.

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас түүнд Эрүүгийн хуулийн 11.6-2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн” хэмээн яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлснийг ийнхүү шийдсэн байна. 

Холимог тулаанч З.Шинэчагтгын холбогдож буй анхны хэрэг нь энэ биш бөгөөд өмнө нь удаа дараалан торгуулж байсан юм. 

Тодруулбал, 2023 оны арваннэгдүгээр сарын 20-нд Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дахь “Мишээл экспо” төвд иргэн М.Мөнх-Эрдэнэтэй маргалдан хамар луу нь мөргөж гэмтээсэн хэрэгтээ 2024 оны гуравдугаар сард 1 350 000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн. 

Мөн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, “Sanfu” худалдааны төвийн 3 давхарт байрлах хятад хоолны газарт 01 дүгээр сарын 02-ны өдөр гар буу /үрлэн сумтай/ гарган танхайрч байв.



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.176.183
    2025/02/02

    Муу эр. Эхнэртээ гар хүрч байвал новш. Эхнэрээ хайрлаж гар дээрээ бөмбөрүүл. Өдөр бүр хайраа, хайраа гэж бай....

    Хариулах
  • 66.181.183.248
    2025/02/01

    эмэгтэй хүнд гар хүрэхээр энэний тулаанч гэж юу байдаг юм вэ муу нохонй баас тэнэг

    Хариулах
  • 176.5.52.157
    2025/01/31

    Нэг л их хөмсөг зангидсан худлаа бацаан. Юун ч эр бяраа гаргах юм бэ дэ!

    Хариулах