Булган аймгийн Сэлэнгэ суманд ажиллах үеэрээ Аймаг, сумын Засаг дарга, ИТХ-ын дарга Онцгой комиссын гишүүдтэй уулзаж, аймаг, сумын өвөлжилтийн нөхцөл байдал, хийж хэрэгжүүлж буй ажлын явцтай танилцлаа. Энэ үеэр Сэлэнгэ сумын Онцгой байдлын хэлтэст өндрийн гал түймэр унтраах автомашины асуудлыг шийдвэрлэж өглөө.
Аймгийн хэмжээнд мал аж ахуйн өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил 90.9 хувьтай хангагдсан байна.
Тодруулбал,
Малчдын өвс, тэжээл 89 хувь хангагдсан;
Аймгийн аюулгүйн нөөц 87 хувь хангагдсан;
Сумын аюулгүйн нөөц 75 хувь хангагдсан;
Худгийн бэлэн байдал 91 хувь
Малын усан хангамж 93 хувь
Малчин өрхийн хашаа, бууцны хангамж 94 хувь
Малчин өрхийн өвөлжилтийн бэлтгэл 90 хувьтай хангагджээ.
Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд зудын эрсдэлгүй байгаа бөгөөд нийт 11.5 мянган малчин өрхийн 3 сая толгой мал өвөлжиж байна. Сэлэнгэ сум нь 2024 оны жилийн эцсийн мал тооллогоор 100 гаруй мянган толгой мал тоолуулжээ.
ууд юм. Бүсчилсэн хөгжил, Шинэ хоршоо хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлж, аймаг орон нутгийнхаа онцлог, давуу талаа ашиглан хөгжих, зэргэлдээ сум багтайгаа уялдаа холбоотой ажиллах нь чухал. Тиймээс Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд , Шинэ хоршоо хөдөлгөөнийг илүү оновчтой үр дүнтэй хөгжүүлэхэд онцгойлон анхаарч, ажил хэрэг болгох хэрэгтэй юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна