Голомт банк “Дэлхийн хуримтлалын өдөр”-т тэргүүллээ

Х.Есү
4 цаг 9 минутын өмнө

Санхүүгийн боловсрол, хуримтлалын давуу талыг дэлхий нийтэд сурталчлан таниулах зорилготой “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийг Монгол Улсад 2012 оноос арилжааны банкнууд, Монголбанк, Монголын банкны холбоо болон ХБНГУ-ын Шпаркассе сан нар хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн.

Ингэхдээ жил бүрийн 10.01-10.31-ний хооронд буюу 1 сарын хугацаанд арилжааны банкнуудаас санхүүгийн боловсрол, хуримтлалыг олон нийтэд хамгийн сайн таниулсан, энэ чиглэлээр хамгийн идэвхтэй үйл ажиллагаа явуулсан 3 банкийг шалгаруулж, “Дэлхийн хуримтлалын өдөр” цомыг гардуулан өгдөг. 

2024 онд “Зорилготой хуримтлуулъя” уриан дор хэрэгжүүлсэн “Дэлхийн хуримтлалын өдөр” аянд Голомт банк иргэдийн хуримтлуулах зуршлыг дэмжсэн бүтээгдэхүүн үйлчилгээ, кампанит ажлаараа онцгойрч, тэргүүн байр эзэллээ. Харин Дэд байранд Худалдаа хөгжлийн банк, Гутгаар байранд Богд банк тус тус шалгарч, өргөмжлөл, цомоо гардан авлаа. 

Голомт банк өнгөрөгч онд харилцагчдын банкнаас авч буй үйлчилгээ, хэрэглээ бүрийг урамшуулах Big Loyalty, GenZ Loyalty хөтөлбөрөөс гадна Парист хүргэх хадгаламж, Хадгаламжтай аялал 1, 2 зэрэг урамшуулалт аян, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж, харилцагчдынхаа хадгалах дадлыг дэмжсэн. Мөн “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийн үеэр харилцагчдынхаа санхүүгийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн төрөл бүрийн контентыг бэлтгэн хүргэж, Насан туршийн боловсролын төвтэй хамтран Улаанбаатар хотын зарим дүүргүүдэд санхүүгийн боловсролын сургалтыг зохион байгуулж, иргэд, олон нийтийн санхүүгийн мэдлэгт хувь нэмрээ оруулахыг зорьсон билээ.

“Дэлхийн хуримтлалын өдөр”-т нэгдэж, хуримтлалын ач холбогдлыг таниулахад гар бие оролцсон нийт арилжааны банкнууд, санхүүгийн байгууллагууддаа баярлалаа.   

Маргаашийн ирээдүйн төлөө өнөөдөр хийх таны үнэ цэнтэй хуримтлалыг дэмжье. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна