Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын хэлсэн үгнээс үүдэн "Авто худалдаа, машины бизнес эрхлэгчдийн холбоо" ТББ-аас гомдол гаргаж уг хэрэг шүүх дээр явж буй.
Шүүхээс нэхэмжлэлийн дүн буюу нэг тэрбум төгрөгийг битүүмжлэх шийдвэр гарсан. Энэ талаар хотын дарга Х.Нямбаатараас тодрууллаа.
Тэрбээр, "эко автомашин импортлогчдын холбооноос бидний нэр төрд халдсан гэх үндэслэлээр шүүхэд нэхэмжлэх гаргасан байна лээ. Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч нэхэмжлэлийн дагуу иргэний хэрэг үүсгэсэн захирамж гаргасан байна лээ.
Захирамжтай холбогдуулаад шүүхийн урьдаас гаргах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор миний эд хөрөнгийг битүүмжлэх захирамж гаргасан байсан. Надад нэг тэрбум төгрөг байхгүй. Нэг тэрбум төгрөгийн эд хөрөнгө ч байхгүй.
Би энэхүү шийдвэрт гомдол гаргасан байгаа. Тэр гомдлыг маргааш 14 цагаас хэлэлцэнэ.
Би хэн нэгэн хүнээс уучлалт гуйх шаардлагагүй. Намайг наад ченжүүд чинь жил гаран шантаажилж, доромжил байгаа. Би ямар дуртайдаа хүн болгоны хараалыг идээд л машины импортыг хязгаарлаж өгөөч, машины замбараагүй импортыг зогсоож өгөөч гэдэг зүйлийг яриагүй шүү дээ.
Бид нар асуудлаа шийдэхийн тулд бодит үнэнтэй эвлэрэх ёстой шүү дээ" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна