У.Гретцкийн дээд амжилтыг эвдэхэд А.Овечкинд есөн шайб дутуу боллоо

Х.Батсайхан
17 цаг 13 минутын өмнө

Хойд Америкийн Үндэсний хоккейн лигийн “Вашингтон кэпиталз” багийн довтлогч Александр Овечкин “Сиэтл” багийн хаалгыг шайбаар мялааснаар лигт оруулсан гоолын тоогоо 886-д хүргэж, Агуу Уэйн Гретцкигийн “Мөнхийн” гэгдэж асан дээд амжилтыг эвдэхэд есөн шайб дутуу боллоо.

Улирлыг тэтгүүлж явсан “Вашингтон” хоёрдугаар сарын сүүлээр гурав дараалж хожигдсон ч сүүлийн гурван тоглолтдоо дараалан ялж, “Ерөнхийлөгчийн цом” хүртэх аялалдаа эргэн гараад байна. Лидер А.Овечкин ч формдоо орж, сүүлийн долоон тоглолтод зургаан шайб оруулжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна