Өвөөгийнхөө 55 жилийн өмнө цэргийн алба хааж байсан 120-р ангид ач хүү нь цэргийн алба хааж байна.
Цэргийн баярыг тохиолдуулан Зөв.мн сайтын сурвалжлах баг Зэвсэгт хүчний 120-р ангийг зорилоо. Ач хүүдээ сургааль үгээ хайрлан, цэргийн хүн ямар байх ёстой талаар ярьж байхдаа сэтгэл нь хөдөлж, суудал дээрээ өндөлзөн байгаа өвөө анхаарал татав.
Ингээд тэдэнтэй цөөн хором ярилцав.
Өвөө Б.Бэгз "Хүүгээ цэрэгт явснаас эргээгүй байж байгаад баярын өдрөөр нь эргэж ирлээ. Би 55 жилийн өмнө 120-р ангийг Улиастайд байхад алба хааж байлаа. Тухайн үед гурван жилээр алба хаадаг байсан.
Харин олон жилийн дараа амины ганц ач хүү минь энэ ангид алба хааж байгаа нь их сонин үйлд явдал болж байна.
Ганц хүүгийн минь том хүү миний анхны ач 24 настай, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийг амжилттай төгсөөд цэргийн албаа хааж байна. Хайртай ганц хүү минь ч гэлээ эр хүн үзэх ёстой албаа үзэж, туулах ёстой зүйлээ туулах ёстой гэж бодоод цэрэгт явуулсан.
Эр хүн цэрэгт яваад бие хаа, оюун бодол цэгцэрч, тэвчээртэй болдог. Миний хүү ухаантай. Хэзээ ч өвөөгийнхөө итгэлийг алдаж байгаагүй. Хүүгээ хараад их бахархлаа" хэмээн ярилаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна