Х.Баасанжаргал: Прокурорын зөвшөөрөлгүй явуулах хойшлуулшгүй ажиллагаанд “мэдүүлэг авах” хамаарахгүй

Э.Намуундарь
7 цаг 19 минутын өмнө

ЭЦГ-аас Ноорог.мн сайтын байранд шалгалт хийж, эд зүйлсийг хураан, багийн гишүүдийг саатуулан мэдүүлэг авсан билээ. Ажиллагааг гардан гүйцэтгэсэн Кибер гэмт хэрэгтэй тэмцэх алба уг явдлыг Прокурорын зөвшөөрөлтэй гүйцэтгэсэн хойшлуулшгүй ажиллагаа байсан гэсэн тайлбарыг өчигдөр өгсөн юм.  Тэгвэл УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал уг мэдээлэл дээр үндэслэн, холбогдох тодруулгыг авсны эцэст цахим орчинд байр сууриа илэрхийлжээ. 

Тэрбээр: 

1. Үндэслэлийн талаар: Худал мэдээлэл тараах буюу хувь хүн, байгууллагын хуульд заасан эмзэг мэдээллийг цуглуулж, тараах гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа талаар мэдээлэл өглөө. Харин эрүүгийн хуулийн 19.9-д заасан гэмт хэрэгт холбогдуулан огт шалгаагүй, яагаад ийм мэдээлэл тарсан талаар мэдэхгүй гэв.

Прокурорын тайлбарт мөн худал мэдээлэл тараах гэдэг үндэслэлээр шалгаж байгаа талаар байсан. Гэвч яг энэ мэдээллийн дараа ЦЕГ-аас олон нийтэд хийсэн мэдээлэлдээ “мөрийтэй тоглоом зохион байгуулсан” гэдэг зүйлчлэл нэмэгдэв.

2. Хэвлэн нийтлэх эрхтэй нь холбоотой эсэх: Тус сайтын хэвлэн нийтлэх эрхээ эдэлсний төлөө явуулж буй ажиллагаа биш гэдгийг онцлон хэлэв. Миний хувьд, холбогдуулан шалгаж буй зүйлчлэл нь өөрөө хэвлэн нийтлэх эрхээ эдлэхтэй холбоотой тул хариулт нь “үндэслэлгүй” байв.

3. Хэрэв хэвлэн нийтлэх эрхтэй холбоогүй юм бол үйл ажиллагаагаа хэвийн явуулахад шаардлагатай техник хэрэгсэл, бүх тоног төхөөрөмжийг яагаад хураасан, хэзээ буцаан өгөх талаар тодруулахад “прокурор шийдвэрлэнэ” гэж хариу өгөв. Мэдээж энэ ажиллагааны явцад эрх мэдлээ  хэтрүүлсэн, хураах шаардлагагүй хөрөнгийг хураасан эсэх талаар өмгөөлөгчид холбогдох гомдлыг прокурорт гаргаж, шийдвэрлүүлнэ гэж найдаж байна.

4. Хойшлуулшгүй ажиллагаа зайлшгүй явуулах шаардлагатай байсан эсэх талаар тодруулахад ажиллагааг шуурхай явуулах нөхцөл байдал байсан бөгөөд энэ талаар дэлгэрэнгүй ярих хууль зүйн боломжгүй байлаа. Энд нэг зүйлийг анхаарах ёстой. Прокурорын зөвшөөрөлгүй явуулах хойшлуулшгүй ажиллагаанд “мэдүүлэг авах” ажиллагаа хамаарахгүй.

5. Цагдаагийн албаны тухай хууль, Прокурорын тухай хууль зэрэг байгууллагын хуулиудад хүнийг саатуулах, мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулахтай холбоотой процессыг хуульчилсан нь хууль тогтоогчдын засах ёстой алдаа бөгөөд яг энэ тохиолдолд Цагдаагийн албаны тухай хуульд заасан “түр саатуулах” үндэслэл хамаарахгүй. Бид энэ завхарлыг засах ёстой.

ХЗБХ, ХЭдХорооны хувьд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх, оролцох эрхгүй, гагцхүү хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд ажиллаж байна." гэжээ.



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.41.87
    4 цагийн өмнө

    Сагсалзсан байр суурьгүй хэдэн залуучууд нэг том компанийн нөлөөн дор буруу зүйл хийсэн байж таарна. Үүнийг цагдаа шалгах үүрэгтэй шүү дээ. Эд нарт ямар олон УИХ-н гишүүд хайр зарлаж, цагдаа хүчний байгууллагат нөлөөлөх гэж оролдож байнаа. Том артай юм байнаа. Уг нь УИХ н ажил, цагдаагийн ажил ялгаатай шүү!!!!!!!!!

    Хариулах
  • 220.255.95.64
    4 цагийн өмнө

    Хууль Зөрчсөн байхад Энэ ИХГ авгай худал бөөрөнхийлсөн хогын юм хуцаад..МАНы тавиул хогын ИХГ дыг хөөж явуулаасай.Хог шаарнууд ИХ орчихсон

    Хариулах
  • 45.117.32.5
    4 цагийн өмнө

    Поркурорын зөвшөөрөлгүй ямар ч баривлах саатуулах үйл ажиллагаа явуулж болохгүй.Үндсэн хуулийг зөрчиж бн.

    Хариулах