С.Ганбаатар: Монголын татварын систем бол бизнес эрхлэгчдээ дээрэмддэг, цөлмөдөг систем

Х.Есү
16 цаг 29 минутын өмнө

Татварын багц хуулийн талаар УИХ-ын гишүүн С.Ганбаатараас тодрууллаа. 

"Монголын татварын систем бол бизнес эрхлэгчдээ дээрэмддэг, цөлмөдөг систем. Үүнийг зогсоох гэж долоон хуудас гурван захидлыг холбогдох хүмүүст нь явуулсан. 

Татвар төлж байгаа бизнес эрхлэгчдийн төлөөллийн байгууллагатай нэг ширээнд сууж ярилцахаас Татварын хууль эхэлнэ. Хоёрдугаарт, Татварын хуулийн асуудал дээр татварын тал дээр мэргэшсэн хөндлөнгийн бие даасан шинжээч эрдэмтдийн байр суурийг сонсох хэрэгтэй. 

Улстөрч дарга нар, парламентын гишүүд өөрсдөө бүхнийг мэддэг юм шиг царайлах хэрэггүй. Жижиг дунд бизнес эрхэлж байгаа иргэдийн татварыг онцгой хөнгөлөх хэрэгтэй. 

Том бизнес эрхэлж байгаа томоохон компаниуд дээр харин татварын өөр бодлого баримталж ажиллах ёстой" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна