Бусдыг хэл амаар доромжилсон ачилтын компанийн ажилчныг 100 мянган төгрөгөөр торгожээ

Х.Есү
2025/04/07

“Ачилтын компанийн ажилчид бусдыг хэл амаар доромжилсон” гэх утга бүхий видео олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн.

Цагдаагийн байгууллагаас уг үйлдлийг бүртгэлд авч, иргэн “Т”-ийн хэрүүл маргаан үүсгэж, олон нийтийг үл хүндэтгэн танхайрсан үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж, харьяа дүүргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. 

Шүүхээс тухайн иргэний үйлдэлд энэ оны дөрөвдүгээр сарын 04-ний өдөр шүүгчийн шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд заасны дагуу 100 нэгжээр торгох шийтгэл оногдуулж, шийдвэрлэсэн байна.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.90.103
    Өчигдөр

    ЦАГДААГЫН ХУРАНДАА НАР АЖИЛУУЛДАГ ХҮН ДОРОМЖИЛ ЗОДОЖ АЧНА ДЭЛХИИД БХГҮИ ҮИЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛДЭГ ГАРУУД ШҮҮГЧ БИД АВИЛГАЛ АВААЛ

    Хариулах