"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны ногдол ашгийн сүүлийн олголтыг хэрхэн хүлээн авах санал асуулга 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч дууссан.
Бэлэн мөнгө /Хувийн харилцах дансанд/ хүлээн авах сонголтыг хийсэн иргэдийн ногдол ашиг 04 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн олгогдож байгаа бөгөөд Хандив, Хуримтлалын сан /Баялгийн сан/-д санал өгсөн иргэдийн 2 дугаар шатны баталгаажуулалт дуусахад 2 хоног үлдсэн байна.
Та “Хуримтлалын сан” болон “Хандив” гэсэн сонголтыг хийсэн бол энэхүү санал асуулгаар заавал баталгаажуулна уу.
Таны өгсөн санал нь цаашид "Үндэсний баялгийн сан"-ийн бодлогыг ард иргэдийн хүсэл сонирхолд нийцүүлэн боловсруулж, эрдэс баялгаас иргэдэд хүртээж буй ногдол ашгийн нийгэм, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ.
Хуримтлалын сан / Баялгийн сан/-д орсон ногдол ашгаа шалгах:
Мөн “Үнэт цаасны данс” нээлгээгүй иргэд дансаа И-Монголиа системээр нээлгэх боломжтой.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна