Хөвсгөлд гарсан галын шалтгааныг тогтоож, хохирлын үнэлгээ хийнэ

Х.Есү
2025/04/15

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын төвд байрлах худалдааны төв шатаж гал сөнөөгчид шөнийн 02:21 цагт бүрэн унтраалаа. 

Тус аймгийн Онцгой байдлын газар, Гал түймэр унтраах, аврах 27 дугаар анги, Цагдаагийн газар, "Хөвсгөл Ус суваг" ХХК-ийн  алба хаагчид 73х43 метрийн хэмжээтэй, 2 давхар, сэндвичин барилга шатаж байсныг ажиллаж унтраасан байна. 

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой комисс хуралдаж, гал түймрийн шалтгаан нөхцөлийг тогтоох, хохирлын үнэлгээ хийх шуурхай ажлын хэсгийг байгуулан, хор уршгийг арилгах арга хэмжээний төлөвлөгөө гарган хэрэгжүүлэхээр шийдвэрлээд байна.

Мөн тус аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар галын аюулд өртсөн түрээслэгч иргэдийн хохирлыг барагдуулахад онцгой анхаарч ажиллана гэдгээ мэдэгдээд байгаа юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна