​Дорноговь аймагт 4.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Х.Есү
2025/04/15

Дорноговь аймгийн Хатанбулаг суманд өчигдөр шөнө 02:05 цагийн үед 4.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. 

Газар хөдлөлт гурван удаагийн давтамжтай болсон ба  02:05 цагийн үед 4.7 магнитуд, 02:07:35 секундэд 4.1 магнитуд, 02:11:07 секундэд 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт тус тус болсон байна. 

Тус сумын Засаг даргаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд бага зэрэг мэдрэгдсэн, учирсан хохирол байхгүй гэлээ. 

Улаанбадрах сумын Тамгын газрын дарга, Хөвсгөл сумын Тамгын газрын дарга нараас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна