Хөвсгөлд дахин төсвийн хөрөнгөөр худалдааны төв барина

Х.Батсайхан
21 цаг 7 минутын өмнө

Хөвсгөл аймгийн төв Мөрөн хотод “Шинэ Мөрөн” худалдааны төв шатаж, 260 гаруй хүн хохироод байгаа билээ. Энэхүү төв нь орон нутгийн өмчит байсан учир 260 орчим түээрслэгчдийн хохирлыг төр барагдуулах болоод буй. Тодруулбал, зарим түрээслэгчид 50-60 сая төгрөгийн хохирол ярьж байгаа бөгөөд энэ нь төсвийн нуруун дээр багагүй ачаа болж очих нь тодорхой болсон.

Тэгвэл тус аймаг угаас төсвийн мөнгөөр шинэ худалдааны төв барихаар ажиллаж байжээ. Уг худалдааны төв нь орчин үеийн стандарт бүрэн хангасан, 600-800 автомашины зогсоолтой байх бөгөөд Шадар сайдын багцаас 1 тэрбум 380 тэрбум төгрөгөөр зураг төсөв хийлгэж байгаа аж. 

Энэ нь төсвийн хөрөнгөөр баригдсан барилга дахиад төсөвт эрсдэл авчирч байгаа юм биш биз гэж эргэцүүлэхэд хүргэж байна. Учир нь, сая шатсан "Шинэ Мөрөн" худалдааны төвийн барилга даатгалтай байсан эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм. 



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.116.248
    14 цагийн өмнө

    Дараа нь хямдхан хувьчлаад авчихна даа

    Хариулах
  • 66.181.180.189
    19 цагийн өмнө

    төрд шургасан дуракууд шатаасан юм бишүү

    Хариулах
  • 66.181.185.67
    19 цагийн өмнө

    Malnuud

    Хариулах