Баянзүрх дүүргийн 33 дугаар хороонд шар өвс шатаж уулын мод руу тархаж ойн түймэр гарсан тухай дуудлагыг 04.15-ны өдрийн 13:15 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтэс, 35 дугаар анги, мөн дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар анги, Аврах ангийн алба хаагчид, Баянзүрх Эко тохижилт үйлчилгээний газрын ажилчид, 33 дугаар хорооны иргэд, “Оправт” авто клубынхэн ойн түймрийг унтраахаар ажиллаж 04.15-ны өдрийн 14:47 цагт цурманд оруулсан. Уг гал түймэрт урьдчилсан байдлаар 12 га талбай өртөж шатсан.
Түймрийг бүрэн унтраахаар өнөөдөр /2025.04.16/ Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэс, дүүргийн мэргэжлийн ангиудын бүрэлдэхүүн ажиллаж байна.
Ойрын өдрүүдэд хуурайшилтын зэрэг нэмэгдэж байгаа тул ой, хээрийн түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.161.82
Уаа больчийч тенек калкууд мени ик авгар Биянаа мүнх чар коолойг тирэ чигтэн авцан чү тануд бү чатаа авгар урлана да Бияна вагараа гизар чэн чатаж байн түрген очорой
Хариулах