СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ​Ухрах үйлдэл хийх үедээ бага насны хүүхэд мөргөж гэмтээжээ

Х.Есү
2025/04/16

Ухрах үйлдэл хийх үедээ бага насны хүүхэд мөргөж, толгойг нь гэмтээжээ. 

Тодруулбал, энэ оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Д нь ухрах үйлдэл хийх үедээ бага насны хүүхдийг мөргөж, толгойг нь гэмтээсэн байна. 

Тус хэргийн шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. 

Иймд жолооч та хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахаас урьдчилан сэргийлж, анхаарал, болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг сэрэмжлүүлж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна