Шар хоолойн амны түймэрт 18 га талбай шатжээ

Х.Батсайхан
2025/04/17

Баянзүрх дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэр, Шар хоолойн аманд гарсан түймэрт 12 га талбай оржээ. 

Шар өвс шатаж, уулын мод руу тархсан уг ой, хээрийн түймрийн тухай дуудлагыг Онцгой байдлын байгууллага дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 13:15 цагт хүлээн авч,  дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид, дүүргийн мэргэжлийн анги болон орон нутгийн иргэд ажиллан  16-ны 16:45 цагт бүрэн унтраасан байна. Түймэрт 12 га талбай шар өвс, зургаан га ойн сан бүхий газар штсан гэсэн урьдчилсан дүгнэлт гарсан бхйна. 

Иймд хаврын хуурайшилтын үед иргэд асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн саванд хийх, хуурайшилт ихтэй үед ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас нийт иргэдэд анхааруулж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна