Н.Учрал Төгрөг нуурын ордтой холбоотой баримтуудаа АТГ-т хүргүүлжээ

Х.Батсайхан
2025/04/17

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал өнгөрсөн долоо хоногт “Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг Төгрөг нуурыг зарсны нотолгоо” хэмээн 507 нүүр нотлох баримтыг олон нийтэд танилцуулсан билээ. Тэгвэл тэрбээр дээрх баримтуудаа АТГ-т хүргүүлжээ. Хууль зүйн сайд О.Алтангэрэл хэвлэлд өгсөн тодруулгадаа энэ мэдээллийг баталсан байна. Тэгэхээр хэргийг АТГ хэргийг шалгаж дуусахыг хүлээх үлдэж байна.

Төгрөг нуурын ордыг Хонконгийн биржид зарсан болон сүүлд Монголд бүртгэлтэй компанийн эзэмшилд буцаж ирсэн үйл явц нь маш сэжигтэй, хуурамчаар үнэ цэнэ бий болгож Засгийн газрыг өрөнд оруулах үйл явц байж болзошгүй бөгөөд нотолж чадвал эргүүлж авах боломжтой талаар бид өмнө нь нийтлэл бэлтгэн хүргэсэн билээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна