ЧД-ийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 68 ТҮЦ-ийг нүүлгээд байна

Х.Есү
2025/04/17

Чингэлтэй дүүргийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 68 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн гудамж, талбайг чөлөөлөөд байна. Энэ сарын 16-17-нд шилжих шөнө дүүргийн 9-18 дугаар хорооны 12 байршилд 35 ТҮЦ-ийг нүүлгэж, ул суурийг ариутгаж цэвэрлэлээ. 

Үүнд:

М100 байр-1

Хувьсгалчид в-355 тоот -1,

Цагаан байр автобусны буудал-1,

39-р сургуулийн автобусны буудал-3,

57-р сургуулийн автобусны буудал-5,

32-ын автобусны буудал-10,

17-р сургуулийн автобусны буудал-2,

Хайлааст 15 автобусны буудал орчим 6,

Хайлааст 10-125 тоот орчимд 1,

Хайлааст 84-ийн автобусны буудал 2,

Яргайт 2 гудамж Өсөх төвийн дэргэд 1,

7 буудлын автобусны буудал орчимд 2 ТҮЦ-ийг тус тус нүүлгэн шилжүүллээ. Дүүргийн хэмжээнд нийт 92 ТҮЦ-ийг нүүлгэхээр төлөвлөсөн бөгөөд өнөөдрийн байдлаар 68 ТҮЦ-ийг нүүлгээд байна.

 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 122.201.31.32
    Өчигдөр

    Аугаа их хүмүүн орчин цагийн Чингис богдтон Нямбаадаа баяраллаа уаах хоржийлоо одоо шил лааз авдаг цэгүүдийг сөнөөн дармой

    Хариулах
  • 103.57.92.111
    Өчигдөр

    Нийслэл, дүүргүүдийн удирдлагад баярлалаа

    Хариулах