ЭХЭМҮТ-ийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийн Монгол Улсад 11 дэх удаагийн тав дахь удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээ амжилттай хийжээ. Энэ хагалгаа нь нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлсэн Монгол дахь хамгийн анхны тохиолдол юм. Цаашид ЭХЭМҮТ-ийн эмч, мэргэжилтнүүд нэг наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна хэмээн Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна