Өнөөдрөөс эхлэн зэрлэгшсэн нохой, муур барих ажлыг зохион байгуулна

Х.Есү
8 цаг 18 минутын өмнө

Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор эзэнгүй нохой, муур, мал амьтныг барьж, асрамжлах газарт байрлуулна.

Уг арга хэмжээг дөрөвдүгээр сарын 21-25-ны өдрийн хооронд зохион байгуулах юм. Энэ талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас тодрууллаа.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг “Нийслэлийн Засаг даргын захирамжаар Улаанбаатар хот орчмын зуслангийн бүс болон Богдхан ууланд зэрлэгшсэн нохой, муурыг барих ажлыг нэгдсэн хэмжээнд зохион байгуулна. 

Урьдчилсан судалгаагаар дээрх байршлуудад 1000 орчим эзэнгүй мал, нохой, муур байна гэж тооцоолсон. Тиймд, дөрөвдүгээр сарын 21-25-ны өдрүүдэд дүүрэг, хороод, онцгой байдал болон цагдаагийн 1270 орчим албан хаагчтай хамтарч, бүсчилсэн байдлаар ажиллана. 

Мөн эдгээр албан хаагчдыг сургах, урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад хамруулах, тусгай багаж хэрэгслээр хангах зэрэг ажлыг зохион байгуулж байна” гэв.

Зэрлэгшсэн нохой, муурыг түр байрлуулах асрамжийн газрын талаар УБЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдал, удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнээс тодруулав. 

Тэрбээр “Урин дулаан цаг ирж буйтай холбоотойгоор зуслангийн бүс, ногоон бүсэд амрагч иргэдээс ирсэн гомдлын дагуу дээрх ажлыг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Тус ажлын хүрээнд зэрлэгшсэн нохой, муурыг түр байрлуулах асрамжийн газрыг ашиглалтад оруулсан. 

Иргэдийн аюулгүй амьдрах орчин, нөхцөлийг бүрдүүлэхийн тулд уг зориулалтын байр нь зайлшгүй байх шаардлагатай. Тиймээс иргэдийг энэ сарын 21-25-ны өдрүүдэд нохойгоо уях, ногоон бүсэд амарч, зугаалахаас түр зайлсхийхийг уриалж байна” гэв.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 122.201.31.32
    5 цагийн өмнө

    За ёстой гоё шүү хотод нэг ч золбин нохой муургүй болохнээ нохой муур л харагдвал жбариад байгаарай унтуулдаг буугаар гусаал ачаад бай.Их хот золбин нохой муургүй болчихвол иргэдийн амар тайван амьдрах нөхцөл бүрдэнэ харин хө сүүлгүй муур нохойнуудаа яахын архи хоол өгьеө гэж хулхидаж аваачаад зохицуулах юм уу?Нямбаатарт одоо Чингисийн одон Алтан гадас Хөдөлмөрийн хүндэт медалион Хөдөлмөрийн баатар гавьяат тамирчин спортын мастер Улсын баатар улсын начин харцага заан гарьд арслан далай даян дархан аварга цолыг нь өгчихөөч дээ таанууд энэ нөхөр их хол явах нь тодорхой болчлоо дараагийн ЕС ерөнхийдөгч толгойгоо өндийлгөж өсөн бойжиж байгааг хармой

    Хариулах