Дорнод аймгийн Баян-Уул суманд 70 га газарт мод үржүүлгийн газрыг байгуулж байна

Х.Есү
6 цаг 42 минутын өмнө

Азийн Ойн хамтын ажиллагааны байгууллага, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газартай хамтран "Монгол Улсад тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжих зорилгоор өндөр хүчин чадалтай мод үржүүлгийн газар байгуулах, чадавхыг бэхжүүлэх замаар ойг нөхөн сэргээх нь" төслийг Дорнод аймгийн Баян-Уул сум болон Улаанбаатар хотын Өлзийт хороололд өндөр хүчин чадал бүхий мод үржүүлгийн газруудыг байгуулж байна.

May be an image of ‎3 people, helicopter, motorcycle and ‎text that says '‎LOVOLS ب ۲‎'‎‎

Төслийн хүрээнд:

Дорнод аймагт мод үржүүлгийн үйл ажиллагаа явуулдаг иргэн, нөхөрлөл, ААН байгууллага, ойн нөхөрлөлийг дэмжиж тарьц суулгацыг худалдаж авч Баян-Уул сумд орших Эрээн давааны доройтсон ойг нөхөн сэргээхэд 100 га талбайд 200 мянган ширхэг нарсыг суулгаж,

May be an image of 6 people, Saqsaywaman and text

Усжуулалтын систем бүхий 4х6 хэмжээтэй 30ширхэг хүлэмжийг иргэдэд ашиглуулах, 6х20 хэмжээтэй 8 хүлэмжийг Баян-Уул суман дахь сум дундын ойн ангид ашиглуулах,

Модны тарьц суулгац тарих, арчлах, хортон шавж, түймэр унтраахад зориулж 1.2 тэрбум төгрөгийн үнэ бүхий техник, тоног төхөөрөмжийг Баян-Уул суман дахь сум дундын ойн ангид нийлүүлээд байгаа юм.

No photo description available.

Ийнхүү Дорнод аймгийн Баян-Уул суман дахь Сум дундын Ойн ангийн хүчин чадлыг нэмэгдүүлснээр "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд шаардлагатай Дорнод аймгийн 40 сая мод тарих ажилд тарьц, суулгацыг нийлүүлэх нөөцийг бүрдүүлэх боломжтой гэж төслийн зохицуулагч Т.Батсүх хэлж байна.

May be an image of grass and tree




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна