И-Монгол академи УТҮГ нь 2025 онд төрийн цахим шилжилтийг дэмжих, төрийн үйлчилгээ болон үйл ажиллагааг цахимжуулах, шинэ технологийг нэвтрүүлэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр цагдаагийн байгууллагатай хамтын ажиллагаагаа өргөжүүлээд байна.
Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэгтэй тэмцэх үр дүнтэй ажлын нэг чухал ажил нь дүрс бичлэгийн техник, хэрэгсэл буюу теле хяналтын нэгдсэн систем. Тэгвэл 2023 оноос эхлэн Дүрс бичлэгийн техник хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын санал авах хүсэлтээ И-Монголиа болон И-Бизнес системээр илгээх боломж бүрдсэн бөгөөд үйлчилгээ нэвтэрснээс хойш
Дээрх үйлчилгээг Иргэн болон ААН-ээр авдаг учир И-Монголиа, И-Бизнес системүүдээр хүлээн авдаг. Тус үйлчилгээний онцлог нь төрөл бүрийн тусгай зөвшөөрөл шинээр авах, сунгах үйлчилгээнүүдийн бүрдүүлбэрт байдаг бөгөөд гаргасан хүсэлт нь зөвшөөрсөн бол service.ulaanbaatar.mn вэбээр цахимаар тусгай зөвшөөрөл шинээр авах/сунгах хүсэлт гаргахдаа зөвшөөрсөн хүсэлтийн дугаар оруулахад Цагдаагийн байгууллагаас гаргасан саналын файл нь шууд дуудагдаж орж ирдэг.
Дүрс бичлэгийн техник хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын санал авах хүсэлт илгээх заавар /E-Mongolia/
Дүрс бичлэгийн техник хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын санал авах хүсэлт илгээх заавар /E-Business/
Хүсэлтийг ажлын 5 хоногт багтаан шийдвэрлэх тул та И-Бизнес системийн профайл хэсгийн хүсэлтүүд цэсээс өөрийн илгээсэн хүсэлтүүдээ харах боломжтой байна.
Видео заавар линк: https://www.facebook.com/watch...
Нэмэлт асуулт, зөвлөгөө шаардлагатай тохиолдолд 1111-2 лавлах утас руу ажлын өдрүүдэд 08:30-17:30 цагийн хооронд холбогдон үнэ төлбөргүй зөвлөгөө авах боломжтой.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна