Өчигдөр Үндэсний дээд лигийн 2024-2025 оны улирлын финалын тоглолт болж өндөрлөв.
Уг тоглолтын нэгдүгээр үеийн төгсгөлд "Бишрэлт Метал" багийн тоглогч Дэвон Скотт "Хасын хүлгүүд" багийн тоглогч А.Азбаярын толгойн тус газарт нь цохиж унагасан байдаг.
Олон улсад тулааны спортод ч хүртэл хүний толгой тэр тусмаа ар дагзны хэсэг рүү цохихыг хатуу хориглодог.
Тус асуудал дээр сагсанбөмбөг сонирхогчид нэлээдгүй шүүмжлэлтэй хандсан. Дэвон Скотт А.Азбаярыг цохиж унагасныхаа дараа инстаграм хаягаараа дамжуулан уучлалт гуйсан байдаг.
Дэвон Скотт: "А.Азбаяраас уучлалт гуйж байна. Би тоглоомонд бохир тоглодоггүй, хэнийг ч гомдоохыг хүсдэггүй. Юу ч болсон би өөрийгөө хянах ёстой, гэхдээ тэгээгүй. Би чамаас хүлцэл өчье" гэжээ.
Харин "Бишрэлт Метал" багаас Дэвон Скоттой холбоотой мэдэгдэл гаргаж, түүнийг дараагийн 2 тоглолтод оролцуулахгүй байхаар шийдвэрлэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.89.25
Юун 2 тоглолт. Зүгээр л хөөж явуулаач.
Хариулах202.126.90.23
Монголоос хөөж гарга
Хариулах202.72.245.121
зүгээр л хөөж явуул