Дүнжингаравын дэлбэрэлтэд буруутгагдаад буй Дашваанжил ХХК-ийн жолооч Ч.Ренчиндорж, захирал Н.Баатаржав нарт холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно.
Хэлэлцүүлэг 11.00 цагт товлогдсон ба хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг шүүх хуралдаан Цагдаагийн ерөнхий газрын “Сүлд” чуулгын урлагийн танхимд болох юм.
Тухайн үед осол гаргасан “Nissan Patrol” маркийн автомашины жолоочийг прокуророос буруугүй хэмээн тогтоосон байдаг.
"Дашваанжил" компанийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагаатай холбоотойгоор осол гарсан гэх дүгнэлтэд хүрч "Дашваанжил" компанийн удирдлага Г, жолооч Р нарт "Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон", "Хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр гэмтэл учруулсан" хэрэгт яллагдагчаар татаж шүүхэд шилжүүлсэн гэдгийг нийслэлийн прокурорын газраас мэдээлсэн юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
203.91.118.53
Патролын жолооч шүүх хуралд суудаггүй юм уу?
Хариулах