Дүнжингаравын ослын хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа

Х.Батсайхан
10 цаг 14 минутын өмнө

Дүнжингаравын ослын Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг Нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэрийг гаргалаа.

Шүүгч гаргасан шийдвэрээ:

-207 байрны оршин суугчид буюу хохирогчдыг тогтоохдоо үл хөдлөх хөрөнгө эзэмшигч биш хүмүүсийг хохирогчоор тооцсоныг цэгцлэх, ийм асуудал автомашин дээр бас байгаа,

-207 дугаар байрыг Улсын комисс хүлээж авсан материал дотор тус барилга Галын аюулгүй байдлын шаардлагыг хангаагүй байсан мэт ойлгомжгүй тусгасан байсныг тодруулах,

-Зам тээврийн осол болсон талаар шинжээчийн дүгнэлт тодорхойгүй учир /Том машины жолооч Ч.Рэнцэндоржийг ЗХД зөрчөөгүй гэсэн бол Ниссан Патрол маркийн машины жолооч Э.Мөнхнарыг “Туршлага, ур чадвар дутсан байх магадлалтай” гэх байдлаар дүгнэсэн гэсэн асуудал хэлэлцүүлгээр яригдсан/ шинээр шинжээч томилох, энэ нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөх ач холбогдолтой зэрэг үндэслэлээр тайлбарласан юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна