Т.Мөнхсайхан: ЭМДС-аас 18 нэр төрлийн эмийг 50-70 хувийн хөнгөлөлттэй олгож байгаа

Х.Есү
2025/04/22

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан эмийн чанар болоод үнийн талаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр, Эмийн үнийг бууруулах, чанартай эмээр хангах зорилтын хүрээнд ДЭМБ-ын жагсаалтад орсон, эмийн хатуу зохицуулалт бүхий улс орны эм үйлдвэрлэгчидтэй үнийн хэлцэл хийж, дундын зуучлагчгүйгээр чанартай, хямд эмийг шууд нийлүүлэх үйл ажиллагааг 2024 оны 9 дүгээр сараас эхлүүлсэн байна.

2024 оны 12 дугаар сараас БНСУ-ын таван үйлдвэрлэгчийн 23 төрлийн эмийг импортолж эхэлсэн. 

Эдгээрээс 18 нэр төрлийн эмийг Эрүүл мэндийн даатгалын сангаас 50-70 хувийн хөнгөлөлттэй олгож байгаа. Эдгээр эм нь зах зээлийн бусад ижил төрлийн эмийн үнээс даруй 30-90 хүртэл хямд үнэтэй байна.

Эмийн импортын хүрээнд Швейцарь, Солонгос, Япон зэрэг орнуудын үйлдвэрлэгчидтэй хэлцэл хийж байгаа" гэв.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.112.155
    2025/04/23

    метформин сахарын эм байхгүй байна. хөнгөлөлттэй байтугай хөнгөлөлтгүй ч алга

    Хариулах