Монгол руу аялах жуулчид шууд Хөвсгөл рүү нисдэг болно

Х.Батсайхан
8 цаг 58 минутын өмнө

Монголын аялал жуулчлалын гол бүс болох Хөвсгөл аймгийн нисэх буудал олон улсын нислэг хүлээж авахад ойртжээ. Аймгийн төв Мөрөн хотын нисэх буудлыг олон улсын 4с зэрэглэлийнх болгож шинэчлэх ТЭЗҮ боловсруулах ажил удахгүй эхлэхээр болсон байна.

Хөвсгөл нуур бол цэвэр тунгалаг байдлаараа дэлхийд гуравдугаарт, талбайн хэмжээгээр Азид 10, дэлхийд 14-т, Монголдоо Увс нуурын дараа, гүнээрээ Азид дөрөвт, цэвэр усны нөөцөөрөө Монголд нэгдүгээрт ордог бөгөөд жил бүр гадаад, дотоодын 100 гаруй мянган жуулчин очиж үздэг /Тусгай хамгаалалттай газрын нэвтрэх цэгээр нэвтэрсэн жуулчдын тоогоор/ юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна