Хөлбөмбөгийн тоглогчдын холбооноос Ц.Анандбазарын нэр дэвших эрхийг түдгэлзүүлэхийг шаардлаа

С.Гандэлгэр
8 цаг 35 минутын өмнө

Монголын хөлбөмбөгийн тоглогчдын холбооны зүгээс МХБХ-ны ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой асуудлаар мэдэгдэл гаргажээ. 

МЭДЭГДЭЛ

Монголын нийт хөлбөмбөгийн тамирчдыг албан ёсоор төлөөлдөг Монголын Тоглогчдын Холбооны зүгээс удахгүй болох Монголын Хөлбөмбөгийн Холбооны ерөнхийлөгчийн сонгуулийг эрс эсэргүүцэж байна.

Бид нэр дэвшигч Ц.Анандбазарыг хууль бусаар бүртгэсэн, шударга бус сонгуулийн хорооны үйл ажиллагааг эрс буруушааж тухайн нэр дэвшигчийн нэр дэвших эрхийг түтгэлзүүлэхийг шаардаж байна.

Бид спортын ёс зүй, шударга байдал, ил тод байдлыг нэн тэргүүнд эрхэмлэдэг. Иймд Монголын Хөлбөмбөгийн Холбооны үндсэн дүрэм, сонгуулийн дүрэм болон холбогдох журмыг Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооны (FIFA) зарчмын дагуу шинэчлэн найруулж, тухайн шинэчилсэн дүрэм, журмын хүрээнд шинээр сонгууль зохион байгуулахыг шаардаж байна.

Монголын хөлбөмбөгийг улс төрөөс ангид, шударга, ил тод зарчмаар хөгжүүлж тамирчид, тоглогчдын эрх ашгийг хамгаалах нь бидний зорилго юм. Иймд бид Монголын Хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулж буй бүх тэмцээн уралдаан /Үйл ажиллагаа/-нд оролцохгүй болохыг мэдэгдэж байна.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна